2017 онд Ховд, Говь-Алтай аймгуудад Монгол бөхөнд халдварт өвчин тарахад тухайн бүсэд томилогдон ажилласан албаныханд Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд 10 сая төгрөгийн шатахууны талон хандивласан. Уг дэмжлэг нь Монгол бөхөнгийн тоо толгойг хамгаалах, тухайн үеийн өвчний тархалтыг багасгах ажилд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.
ДэлгэрэнгүйСалбарын боловсон хүчний нөөц дутмаг байсан үед тухайн асуудлыг шийдвэрлэхэд компанийн Хүний нөөцийн бодлогоо чиглүүлж, 2009 онд “Петровис Ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
ДэлгэрэнгүйХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулагдсан Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зүүн Хойд-Азийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн ээлжит 8-р чуулганыг Монгол улсад зохион байгуулахад шаардагдах шатахууны хэрэгцээг бүрэн хангаж хамтран ажиллалаа.
ДэлгэрэнгүйХүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор “Ногоон ШТС” хөтөлбөрийг зохион байгуулж ирлээ. Шатахуун түгээх станцуудаас зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа арчлан тордох, сайжруулах ажлуудыг хийх нөхцөл бололцоог дэмжин ажиллаж байна.
ДэлгэрэнгүйМанай компани Монгол улсын Засгийн Газрын ядуурлын эсрэг уриалгыг дэмжиж, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хувийн бизнесээ эхлүүлэхэд нь туслах зорилгоор сургалт зөвлөгөө өгөх, улмаар санхүүжилт олгох зорилгоор 2005 онд “Ядуурлыг эсрэг хамтдаа сан”-г санаачлан үүсгэн байгуулсан.
Дэлгэрэнгүй